сайтруу Нэвтрэх
"Perfect" эмнэлгийн эмч Н.Оюун : Манай урлагийнхан над дээр ирж гоо сайхны мэс засал хийлгэчихээд гадаадад хийлгэсэн гэж худлаа ярьцгаадаг
2010 оны 8-р сарын 11, Лхагва гариг, 01:45    PDF Хэвлэх И-мэйл
Гоо сайхан, пластик мэс засал гэдэг хоёр ойлголт салшгvй холбоотой болсон орчин vед жижигхээн Монголд энэ салбарыг авч яваа хvн бол "Perfect" эмнэлэгээр овоглосон Оюун эмч гэхэд нэг их дэгсдvvлсэн болохгvй биз. Монголын №1 пластик мэс засалч гэгддэг энэ iron lady-d ясны хєдєлмєрч чанар бас гоо сайхны єндєр мэдрэмж байдаг юм шиг надад санагдсан.

Бусдыг эрvvл, гоё сайхан болгож тvvнээсээ кайф, эрч хvчээ авдаг хэмээсэн тэрээр амжилтад хvрсэн єєрийн гэсэн зарчим, гоо сайхан, ертєнцийг хэмжих єєрийн гэсэн бодолтой нэгэн. Энэ бvхнээ бидэнтэй харамгvй хуваалцсан Оюун эмчид цаг зав гаргаж ярилцлага єгсєнд нь сэтгvvлээрээ дамжуулан талархах нь зvйтэй байх аа.

-Таныг Монголын №1 косметик мэс засалч гэдэг. Та энэ карьераа хэзээ хэрхэн эхэлсэн бэ?
-Би Куба улсад сургууль тєгсч ирээд Анагаах Ухааны их сургуульд 13 жил багшилсан. Багшлаж эхлээд аль болох олон євчтєн vзэж мэс засал хийхийн тулд эхний 5 жил ээлжийн амралтаараа огт амралгvй зуны туршид ажиллаж байлаа. Тэр vед Анагаахын сургуульд Орос зєвлєхvvд ч их байсан. Миний хувьд К.К.Замятин гэдэг маш их мэдлэг, чадвартай орос зєвлєхийг 2 жил гаруй дагалдаж мэс заслын аль болох олон арга техник эзэмших гэж ихэд хичээж зvтгэсэн. Номын сангаас мэргэжлийнхээ холбогдолтой 3-4 монографийг авч долоо хоногийн дотор уншиж тэмдэглэх нь хэвийн vзэгдэл. Ингэж 2 жилийн дотор 180 орчмыг уншиж билээ. 5 жил багшлаад дахин Куба улс руу суралцахаар явж 4 жилийн ординартурын сургалтын хєтєлбєрийг товчлон шалгуулснаар 1 жилийн хугацаанд суралцаж тєгсгєсєн. Энэ бол миний орос зєвлєх багшийн ач. Дараа нь Японд хvзvv толгойн хавдрын мэс заслаар суралцсан. Япончууд их ажилладгаараа гайхагддаг хvмvvс мєртлєє намайг єдєржин хагалгаанд орж орой vдшийн чєлєєт цагаа номын санд л єнгєрєєх юм хэмээн шvvмжилцгээж байсан. Миний профессор Сакуда санаа зовсон юм болов уу, Япон улстай танилцалгvй буцах нь дээ чи гээд жинхэнэ Японыг vзvvлэх гэж Киото гэж vнэхээр сайхан хот руу авч явж билээ.
Миний аав намайг Японд байхад хорт хавдрын улмаас нас барсан юм. Талийгаач болохынхоо ємнє надтай утсаар ярьж энэ євчнийг Япончууд эмчилж чадах уу vгvй юу гэхэд нь би хэлэх ч vг олдоогvй... дэмий л уйлж байсан. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хvмvvний амьдралд дийлдэшгvй зvйл байдаг юм байна гэдгийг тэр vед л хатуу ойлгосон доо. Vvнээс ємнє би бvхнийг чадах юм шиг л бодож байлаа. Японоос эргэж ирээд удалгvй АНУ-ын пластикийн мэс засалчидтай холбоо тогтоон танилцаж тvvнээс хойш жилд 1-2 удаа мэргэжлээ дээшлvvлэхээр Америк руу явсаар л байна.
Хамгийн сvvлд єнгєрсєн 3 сард Далласт болсон хамрын косметик мэс заслын сургалтанд яваад ирсэн. Би Америкийн Пластик мэс засалчдын нийгэмлэгийн гишvvн. Энэ нь нэг талаасаа єнгєрсєн хугацаанд миний хийж бvтээсэн болон мэдлэг чадварын маань vнэлэмж боловч хамгийн чухал нь энэ мэргэжлийн талаар хамгийн сvvлийн vеийн мэдээлэл авах, цаг vеэсээ хоцрохгvй байхад их дєхємтэй байдаг.

-Монголд таны мэргэжил нэгтнvvд маш ховор байдаг. Энэ таны сонирхол байв уу эсвэл цаг vеийн шаардлага байв уу?
-Энд юуны ємнє нэг зvйлийг хэлэх хэрэгтэй байх. Косметик мэс засалч гэдэг нарийн мэргэжил байдаггvй. Пластик мэс засалч гэж байдаг. Косметик мэс засал гэдэг бол пластик мэс заслын зєвхєн єчvvхэн нэг хэсэг нь. Зvйрлэж хэлбэл томоохон боть номуудын зєвхєн нэгнийх нь нэг жижигхээн бvлэгтэй адил хэсэг юм. Манайд энэ талаар тодорхой, нарийн ойлголтгvй болохоор зєвхєн давхраа оёод л косметик мэс засалч болчихдог тєвшинд л явж байна даа. Энэ байдал удахгvй єєрчлєгдєж дэлхий нийтийн жишигт ойртох нь эргэлзээгvй. Нэг давхраа оёчихоод, хамарт нь нэг юм шургуулчихаад эсвэл тарьчихаад энэ мэргэжлийг эзэмшчихдэг юм биш л дээ. Манайд нэг буруу ойлголт байдаг. Сургууль тєгсєєд диплом авсан л бол эмч болчихдог юм шиг санадаг. Энэ бол 35 vсгийн А, Б-г л сураад тєгсєж байгаа гэсэн vг. Эмч хvн бол тэтгэвэрт гаран гартлаа, шаардлагатай бол гарсан хойноо ч суралцаж байдаг. Гэтэл манайхан сургуулиа тєгссєн л бол уншихаа больчихдог. Одоогийн Анагаахын сургалт жил ирэх бvр л муудаад байх шиг. Таван жилийн ємнє тєгсєєд ирж байсан эмч нарыг би муухан байна даа гэж дvгнэж байсан бол одоо хэлэх ч vг алга даа. Ирээдvйд бид нарын vр хvvхэд ямар эмчээр яаж эмчлэгдэх юм, бvv мэд. Энэ нь цаг зуурын нийгмийн байдлаасл шалтгаалж байгаа болов уу.

-Манайд давхраа хийнэ, єєх соруулна, хєх томруулна гэсэн эмнэлгvvд олон болсон. Бас гадныхан ч ирж хийдэг. Зарим нь бvр урилгаар ч ирсэн гэдэг юм билээ. Энд хагалгаа хийлгээд "хохирсон" нэг бус хvнтэй би дайралдаж байсан. Бодвол танай эмнэлэгт ханддаг байх, тийм vv?

-Нийгэм тэр чигээрээ коррупцид автаад байгаагийн нэг жишээ энэ л дээ. Гаднаас ирж байгаа нєхдvvд мэдээж жинхэнэ професионалууд биш гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл хэрэв тэд тий м сайн л юм бол єєрийнхєє улсад маш єндєр єртгєєр мэс заслаа хийхээ бодохоос биш манайх шиг улсад ирэхгvй л байсан болов уу. Жишээ нь, Солонгост гэхэд бидний тvвшний мэдлэг боловсролтой эмч нар дундажаар 1000 ам.доллараас доош давхраа хийдэггvй. Энд ирж байгаа хэсэг хvмvvс тухайн зах зээлдээ борлогдохоо больчихсон бvтээгдэхvvнийг Монголд авчирч шахаж байгаа. Амьтны гаралтай коллаген, полиакриламид гель гэх мэт.
Манайхан єєрт нь хийх гэж байгаа бvтээгдэхvvн нь чухам ямар шошготой, хаанахын, ямар vйлчилгээтэй бvтээгдэхvvн гэдгийг нь нягталдаггvй. Ороод л нэг юм шахуулчихдаг. Амьтны гаралтай коллаген гель нь аль эрт хэрэглэгдэхээ больсон. Хэдхэн жилийн ємнє зах зээлд байж байсан л даа. Гэтэл єндєр хєгжилтэй улсын иргэд эрvvл мэнддээ ихэд анхаардаг учраас амьтны гаралтай энэ бvтээгдэхvvнийг хуулиараа хориод тариулахаа больсон шvv дээ. Чанартай юмны vнэ єсєх прогрессоор явдаг байтал хэдэн жилийн ємнє сая найман зуун мянгаар тарьж байсан гель нь одоо хоёр, гурван зуун мянга болоод бvр сvvлдээ зуун мянга ч хvрэхгvй боллоо. Эдгээрийг зуучлаад байгаа нєхдvvд дундаас нь мєнгє хождог учраас телевиз, сонингоор магтана, рекламдана. Мэргэжлийн хяналтынханд коллаген, гиалуроны хvчил, полиакриламид гелvvдийн ялгааг тайлбарлаж єгсєн л дєє. Гэтэл тэд чимээгvй байдгийг бодоход мєнгє, цалин муутай болохоор хэдхэн доллар єгєхєд л таг дуугvй болдог юм байна л даа. Тийм учраас vйлчлvvлэх гэж байгаа хvнийхээ мэргэжлийн сертификат, хийлгэх гэж байгаа бvтээгдэхvvн, хаяг шошго, савалгаа зэргийг сайтар шалгаж байгаач, хоёрдугаарт явуулын хvнээр ийм vйлчилгээ битгий хийлгээч гэж хэлмээр байна. Ямар ч хvндрэл гарч болно. Ийм тохиолдолд эргэж хандах эзэнтэй байх хэрэгтэй. Хахууль маш хvчтэй байгаа єнєє vед vvнийг бид зогсоож чадахгvй. Єнєєдєр хvvхнvvд орж ирээд та хэлсэнгvй, ярьсангvй гэх юм. Би энэ талаар тухайн vед vнэн, зєв мэдээлэл єгєх гэж оролдсон л доо. Гэтэл зарим нэг сониныхон намайг єєрийнхєє ажил, бизнесийг рекламдах гэж байна гэж ойлгоод. Тэгэхээр нь миний гэдэн хєдєлчихдєг. Тэгээд ч сонголтыг хvмvvс єєрсдєєл хийдэг шvv дээ. Манай эмнэлгийн хувьд хангалттай олон клиентvvдтэй. Бидэнд хандаж байгаа хvмvvсийг аль болох сайн сайхан болгохыг хичээдэг. Ер нь би гоё, сайхан юм болгонд дуртай. Хvмvvсийг илvv гоё болгож сэтгэл санаа нь єєдрєг байгааг харах дуртай. Энэ ажлаасаа кайф авдаг.

-Ер нь косметик мэс заслаар дэлхийн хэмжээнд аль орон толгой цохьдог вэ?
-Америкийн Калифорния мужид гэхэд л 5000 мэс засалч завгvй ажиллаж байдаг. Латин Америк тийшээ хvний галбир засах талдаа маш сайн. Тэд хvний нvvр царайнаас илvv биеийн галбирыг чухалчилдаг улс. Азид Солонгос, Таиландын мэс засалчид нилээд сайн. Гэхдээ манайд ирж байгаа хvмvvсийг хэлээгvй шvv. Тэнд цєєн тооны топ мэс засалчид нь маш єндєр vнээр одууд болон баячуудад vйлчилдэг. Єнгєрсєн 3 сард Далласт болсон олон улсын симпозиумд очиход Солонгосоос ердєє хоёрхон эмч ирсэн байсан. Тэр хоёр жишээлбэл Монголд ирж мэс засал хийхгvй нь ойлгомжтой шvv дээ. Япончууд ч гайгvй хийдэг. Гэхдээ маш их vнэтэй дээ.

-Ямар улс мэс засал хийлгэх тоогоороо тэргvvлдэг вэ?
-Японд жилд 20.000 хvн давхраа хийлгэдэг гэсэн статистик байдаг. Энэ бол дєрвєн жилийн ємнєх тоо. Солонгосын тухайд бол vvнээс хавьгvй илvv гэж бодож байна. Гэхдээ хvн амын тоо энд нєлєєлнє л дєє. Дэлхийн хамгийн гоё сайхан царай зvс гэхээр Европ хvнийх л байдаг шvv дээ. Єндєр хамар, гоё нvд гээд пропорциуд дандаа Европ царайн дээр л яригддаг. Иймээс Ази залуучууд аль болох Европ хvмvvс шиг хамраа єндєрсгєх, нvдээ томруулах гэж хvсдэг. Иймээс ч Азиуд мэдээж илvv их косметик мэс засал хийлгэдэг.

-Тэгвэл манайхан ямар мэс засал тvлхvv хийлгэж байна?
-Давхраа, хамар. 3-рт, нvvр єргєлтvvд, 4-рт биеийн галбир засуулах мэс засалд их орж байгаа. Энд хєх томруулах, єєх соруулах зэрэг давамгайлдаг.

-Косметик мэс засал хийхэд биеийн хамгийн тєвєгтэй хэсэг юу вэ?
-Миний сонссоноор чихний хэсэг хэцvv гэдэг юм билээ. Ер нь косметик мэс засал хийхэд хамгийн тєвєгтэй хэсэг гэсэн ойлголт байдаггvй. Хvний биеийг хэсэг хэсгээр нь салгаж ойлгож болохгvй. Анатомиос гадна физиологи бас психологи гэж байна. Vvнтэй холбоотойгоор аливаа мэс заслыг хийхэд анагаахын шинжлэх ухааны бvхий л талын мэдлэг, чадвар, дадал дvй, анхаарал тєвлєрєл шаардсан их хэцvv ажил. Косметикийн мэс засал хийхэд дээрхээс гадна бас гоо сайхны єндєр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Гоо сайхны мэс засал чинь бас нэг тєрлийн урлаг шvv дээ. Жишээлбэл давхраа хийлээ гэхэд тухайн хvний онцлог, нvvрний булчингуудын хєдєлгєєн, харц, тэр бvv хэл мэргэжлийг нь хvртэл бодолцох хэрэгтэй болдог. Яагаад гэвэл vйлчлvvлэгч нь тухайн мэс заслын vр дvнд ємнєхєєсєє илvv сайхан болох ёстой шvv дээ. Эмч, багш, дуучин, жvжигчин бvгд єєр єєрийн онцлогтой. Дуучин гэснээс... би энд Минжинсорын талаар дурьдахгvй єнгєрч чадахгvй нь ээ. Яагаад гэвэл манайд орж ирсэн зарим хvмvvс Минжинсорын тухай асууж гайхширах юм. Нэг vйлчлvvлэгч маань бvр уйлсан. Сонин дээр гарсан Минжинсорын мэдээллийн дагуу Хятадад очиж хагалгаа хийсэн чинь ийм болчихлоо гээд хамар нь тас татчихсан юм шиг сорвитой. Бас нvд нь бvр чимхсэн бууз шиг болчихсон хоёр, гурван хvvхэн орж ирсэн. Худлаа мэдээлэл ингэж л хvмvvсийг алж байна л даа. Би Минжинсорд давхраа хийсэн, бас бусад... гэхдээ бvгдийг яримааргvй байна. Ер нь манай урлагиинхан Монголд хийлгэсэн гэвэл нэр хvндэд нь муу гэж боддог юм уу дандаа л гадаадад хийлгэсэн гэдэг. Эсвэл сурвалжлагчид аль учрыг нь олоогvй байж тэгж бичээд байдаг юм уу мэдэхгvй. Гадныхан мэс засалд орсон тухайгаа нуудаггvй. Гэтэл манайхан нуугаад, зарим нь бvр орж ирээд "За би гадаадад, бvр тэнд энд хийлгэсэн шvv, Оюун эмч ээ" гэдэг. Би тэднийг хvндэтгээд юу ч ярьдаггvй. Сvvлийн vед энэ буруу мэдээлэл хvмvvсийг их хохироодог юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. Тэгэхээр манай одуудыг би тиим ийм хагалгаа хийлгэсэн гэж зарла гэж байгаа юм биш, гагцхvv буруу ташаа мэдээлэл л битгий єгєєч гэж хэлмээр байна. Би энэ тухай юу ч дуугаралгvй єнєєг хvрсэн, цаашид ч энэ тухай ярих сонирхол алга. Тэртэй тэргvй бидэнд хангалттай клиент байдаг. Хамгийн гол нь тэдний буруу мэдээллээс болж хvмvvс хохирч байгаа нь харамсалтай. Би тэр улсад хийлгээгvй ээ гээд хэлчихэд л болно. Эсвэл бvр гадаадад хийлгэсэн гэмээр байвал ядахдаа Америкт хийлгэсэн гээд хэлчихэж байгаач. Америк арай чанга хуультай улс. Хvнийг арай ч тийм болгочихгvй л байх.

-Эмэгтэй хvний насыг гар нь илтгэдэг гэдэг. Гарны арьсыг татах, янзлах тийм боломж байдаг уу?
-Vений орчим vvссэн бага сага vрчлээг мэс заслаар засч болдог. Мєн хэт туранхай гарт гель, єєрийнх нь єєхийг шахах аргаар янзалж болно. Бас арьсных нь толбыг хуулж болно.

-Алла Пугачева, Софи Лорен гээд "хєгширдеггvй" хvмvvс байна. Тэдний нууц нь косметик хагалгаа гэж ойлгож болох уу?
-Ойлгомжтой шvv дээ. Шер байна. Тэд нар наад зах нь хуулалт хийлгэж байгаа. Єєхєє соруулна, бас нvvр єргєлтvvд. Гол ажилбарууд энэ л дээ. Ер нь цагаан арьстай хvмvvст косметик хагалгаа хийхэд илvv хялбар байдаг. Сорвижилт бага vvсдэг, тэгээд ч тэдний сорви нь анзаарагддагvй давуу талтай. Харин Азийнхан буюу шар арьстай хvмvvсийн хувьд сорви нь жаахан тєвєгтэй байдаг.

-Та єєрєє гоо сайхны мэс засалч хvн. Туршилт хийх зорилгоор ч юм уу ер нь косметик мэс засал хийлгэж байв уу?
-Хийлгэлгvй яахав. Америк найз эмчээрээ хийлгэсэн. Гэхдээ модель, мисс шиг болохын тулд хийлгээгvй. Єєрийнхєє учир дутагдалтай талыг засуулах гэж хийлгэсэн юм. Гэхдээ арьсаа татуулж байгаагvй. Одоо харин нас яваад нvvр єргелт хийлгэх шаардлагатай болж байх шиг байна.

-Сvvлийн vед косметик мэс заслаар бизнес хийж байна гэх болсон. Таны хувьд бизнес vv эсвэл эрvvл энхийн манаач уу?
-Эрvvл энхийн манаач гэдэг хэт хєєргєдєж гоёдсон vг байна. Би ийм уран цэцэн vгэнд vнэхээр дургvй. Би бол ердийн л нэг эмч, хийх ёстойгоо л хийж байгаа. Бизнесийн тухайд бол менежмент энэ тэрийг нэг чухалчлаад реклам хийгээд байдаггvй. Тийм болохоор бизнес эмэгтэй биш байх. Хэрэв тийм сvрхий бизнес эмэгтэй байсансан бол Америкт 10 мянган доллараар хийгддэг дурангаар нvvр єргєх хагалгааг Монголд мянга ч хvрэхгvй vнээр хийхгvй л байсан сан болов уу. Энэ бол маш их ур чадвар шаарддаг хагалгаа. Би хэрвээ зєвхєн бизнес хийе гэсэн бол гадагшаа гарчих байсан. Тийм боломж одоо ч надад бий. Гэтэл би Монголдоо энэ салбарыг хєгжvvлчих юмсан, єєрийнхєє улсын чадвар сайтай залуучуудыг цаг алдалгvй сургаад vлдээчих юмсан, Монголд ирээдvйд орж ирэх мэргэжил нэгт гадаад нєхдvvдтэй єрсєлдvvлэх юмсан гэсэн мєрєєдєлтэй. Тиймээс ч манай улсын нєхєн сэргээх мэс засал, зайлшгvй шаардлагатай бvхий л хэцvv, тєвєгтэй тохиолдлууд манай эмнэлэгт ирдэгт би баярладаг. Энэ бvх тохиолдлуудыг миний шавь нар vзэж улам бvр туршлага сууж байгааг харж би их бахаддаг. Бас нєгєє талаар тэдгээр зовж зvдэрсэн хvмvvст эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг vзvvлж тусалснаараа єєрєє єєрийгєє жинхэнэ хvн гэж мэдэрдэг. Нєгєє талаар би vргэлж №1 байхыг хvсдэг. Хэрвээ би Америкт очвол №1 байж чадахгvй.

-Таны єрсєлдєгч хэн бэ?
-Миний шавь нар. Єєр хэн ч байхгvй. Гантємєр, Пvрэвдагва, Алимаа, Ариунбаяр нар маань байна. Бас энэ жил резидентурт суралцах гэж байгаа 2 залуу. Эд нар миний єрсєлдєгчид. Энэ дашрамд хэлэхэд тэд надаас мэргэжлээрээ болон бусад vзvvлэлтээр хавьгvй хол давж гарах ёстой. Тэдэнд би яаж зааж сургаж байсан шиг энэ мэргэжлийг бусад залуучуудад эзэмшvvлэх ёстой. Тэд надаас хавьгvй илvvг хийж бvтээх ёстой. Энэ л миний тэднээс нэхэх єр. Миний шавь нарын эзэмшсэн мэдлэг, чадварыг зvйрлvvлбэл Америкт жил бvр $30000-ыг тєлж, нийтдээ 6 жил сурч байж ийм тvвшний мэдлэг хуримтлуулна. Тиймээс Монголд эд нартай єрсєлдєгчид одоогоор байхгvй. Тэд энэ салбарыг vргэлж тэргvvлж байна гэдэгт би огт эргэлзэхгvй байна.

-Хоёулаа таны ажил мэргэжлийн талаар зєндєє ярилаа. Хувь хvн талаас чинь би бас сонирхож байна л даа. Таныг их нууцлагдмал эмэгтэй гэдэг. Та єєрийгєє тодорхойлооч?
-Энэ vнэн л дээ. Би тэр бvр сонин хэвлэлд ярилцлага єгєєд байдаггvй. Миний зан характер гэвэл шулуун, маш их vнэнч, хэлсэн амандаа хvрэхгvй бол миний нойр ч хvрдэггvй. Их ажилладаг. Сєхєрч унаад євдєгнєєс цус шvvрч байсан ч би шаардлагатай бол хvссэндээ хvрэхээр мєлхєєд л байх хvн. Тийм л тэвчээртэй. Энэ их тэвчээрийг миний мэргэжил надад олгосон. Би их энгийн. Илvv дутуу маягт дургvй. Худлаа ярьж чаддаггvй. Тансаглах дургvй. Энгийн мєртлєє цэвэрхэн хувцаслахыг эрхэмлэдэг. Машины дугаар энэ тэрээр хєєцєлддєг шалдар булдар юманд vнэхээр дургvй. Хvн сэтгэл санаа болон бие махбодийн хувьд цоо эрvvл байх ёстой гэж боддог. Номонд ёстой ухаанаа тавьдаг. Єєрийгєє номгvйгээр тєсєєлж чаддаггvй. Ном уншиж байж л сэтгэл тэнvvн байдаг. Дутагдалтай тал гэвэл єдєр тутмын амьдралаас холдчихсон. Дэлгvvрт ороод нэг юм худалдаад авах гэхээр юу авахаа мэддэггvй. Буруу юм авчихдаг.

-Гэтэл эмэгтэй хvний гэрийн эзэгтэйн гол vvрэг яахав?
-Єє би эмэгтэй биш. Манай Монголын уламжлалт хэмжvvрээр бол би эмэгтэй хvн биш. Миний гэртээ хийдэг гол ажил бол угааж цэвэрлэх. Гэрээ бохир байлгаж чаддаггvй, бохир хувцасанд дургvй. Ямар ч их ажилтай байсан цэвэрлэгээг хойш тавьдаггvй. Дандаа арчиж, цэвэрлэж байдаг. Дуртай хєгжмєє маш чанга тавьчихаад угааж цэвэрлэх нь миний хувьд амралт бас аэробик болдог. Нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг л дээ. Илvv жин болон судас хатуурч тархины маань vйл ажиллагаа муудаж зєнєхєєс их айдаг.

-Ер нь эмэгтэй хvний гоо сайхныг юугаар хэмждэг юм бол. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Аливаа амьтны эмэгчин нь байгалиасаа хєєрхєн, гоё байдаг шvv дээ. Нимгэн цэвэрхэн арьстай, гоё биетэй. Эрчvvдийн анхаарлын тєвд байх ёстой амьтад. Гоё сайхан байх гэдэг бол эмэгтэй хvний тєрєлхийн шинж. Гэхдээ зєвхєн гадна vзэмжээрээ л хєєцєлдєєд байх нь учир дутагдалтай. Эмэгтэй хvн их єндєр боловсролтой бас дотроосоо гэрэлтэж байх ёстой. Эрдэм мэдлэггvй гоё эмэгтэй бол vнэргvй цэцэгтэй адил гэсэн vг байдаг. Боловсролтой байна гэдэг бол хvмvvжилтэй байна гэсэн vг.
Бас гоё сайхныг мэдэрч чаддаг мэдрэмж эмэгтэй тєдийгvй эрэгтэй хvмvvст байх ёстой маш чухал зvйл. Энэ нь хvмvvсийн амьдралд тодорхой хэмжээний гэрэл гэгээ єгдєг. Би оюутан байхдаа их євєрмєц хувцасладаг хэрэндээ л ганган байсан. Тэр vеийн нэг хєгжилтэй дурсамж санаанаас гардаггvй юм. Сургуулиа тєгсєєд ЭМЯ-н дээр очлоо. Овоо гайгvй дvнтэй тєгссєн хvн яваад орсон чинь яамны мэргэжилтэн нь наад ємссєн ємд, vс хоёроо янзалчихаад ирж уулз гээд хєєгєєд гаргачихлаа.

-Юу ємсчихєєр тэгэх vv?
- Тэр vедээ л их "модний" ємдтэй. Хоёр талдаа задгай юм шиг оноотой ємд ємсчихсєн, vсэндээ хими хийлгээд задгай тавьчихсан, хэрэндээ л ганган амьтан аягvй єндєр сэтгэгдэлтэй ороод хєегдєж гарснаас хойш олон жил пиджак костюмнаас салж чадаагvй дээ. Одоо бол биед эвтэйхэн чєлєєт хувцас ємсєх дуртай. Онцгой vед ч их гоёж чадна л даа.

-Ер нь Азиуд тэр дундаа Монголчуудыг их ганган хvмvvс гэдэг юм билээ?
-Тэр vнэн байх шvv. Гэхдээ гоёход учир бий. Манайхан заримдаа арай л хэтрvvлчихдэг. Нэг их єндєр єсгийтэй гутал байнга ємсєж харагдах юм. Эрvvл мэндэд их халтай шvv дээ. Эмэгтэй хvн єндєр єсгийтэй гутал ємсєх хэрэгтэй л дээ. Хэзээ хаана юу ємсєх вэ гэдгээ бас бодолцож байх ёстой. Би ганган гээд байнга єндєр єсгийт ємсєєд тогос шиг гоёод яваад байх эсвэл би л даруухан гээд єсгийгvй, газарт наалдсан гутал ємсєєд яваад байх аль аль нь зохимжгvй. Ерєєсєє л єєртєє бас орчин нєхцєл, цаг хугацаандаа зохицуулж хувцаслах нь чухал. Одоогийн охидуудыг хараад байхад нэг зvйл ажиглагддаг. Бvгд яг л нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан хэв загварын хувцас ємсєєд нэг л уйтгартай. Надад ерєєсєє таалагддаггvй. Хvн болгон єєр єєрийн онцлогтой. Тиймээс єєртєє зохицуулж євєрмєц хувцаслаж, єєрєє єєрийнхєєрєє л байх нь сайхан шvv дээ.

-Тэгвэл таны хувцас сонголтыг сонирхож болох уу?
-Биед эвтэихэн, материал сайтайг нь эрхэмлэдэг. Энгийн vед сайн чанарын жийнс, футболк зэргийн чєлєєт стилийн хувцас зvгээр байдаг. Олон улсын янз бvрийн хурал цуглаанд явахдаа ємсєх хувцасаа мэдээж чанартай, vнэтэйг нь сонгодог. Яагаад гэвэл би зєвхєн єєрийгєє биш Монгол гэдэг улсын нэрийн ємнєєс явж байгаа. Тэгээд ч би хааяа олдох энэ боломжийг алдалгvй гоё харагдахыг хvсдэг. Миний биеийн галбирыг харагдуулсан, яг надад зохисон хослол, сайн чанарын гутал бол миний сонголт. Бусад тохиолдолд машиндаж угаагаад шууд ємсєхєд тохиромжтой материал сайтай хувцас л амар байдаг. Миний хамгийн дургvй хувцас- элдэв гялгар саа хээтэй хувцас.

-Vнэт эдлэлийн хувьд?
-Vнэт эдлэлийн хувьд энийг хар л даа. /энгийн чамин хийцтэй хар хув зvvсэн байв. сурв/ Натурал хар хув. Хэн ч зvvгээгvй, улиг домог болоогvй. Би аймаар том, том гял цал эдлэлд дургvй.

-Уучлаарай, энэ эвгvй асуулт байж болох юм. Таны мэргэжил нэгтнvvд чинь тэр шvдний эмч хийж байсан хvн яаж гоо сайхны мэс засал хийдэг юм гэжбайсныг би нэг бус удаа сонсож байсан юм л даа?
-Би бусад косметик энэ тэр гээд элдэв шалдав жоохон жоохон мэс ажилбар хийгээд сууж байгаа хvмvvсийг тэр тийм юм хийнэ гэж хаашаа харсан юм байдаг юм гээд хэлээд байдаггvй л дээ. Хэрвээ би vнэхээр тийм байсан бол яагаад хvмvvс энэ олон жилийн туршид надаар мэс засал хийлгэх гээд энд дугаарлаад зав цагаа vрж байхав? Улсын хавдар судлалын тєвийн хvзvv толгойн мэс заслын эмч нарыг хэн сургасан байхав? Яагаад над дээр ийм тиим сургалт явуулж єгеєч гэж гуйж байхав? Яагаад гэхээр би зорилгодоо хvрэх гэж чамгvй их цаг зарцуулж, ихэд хичээж бас бусдыг vнэн сэтгэлээсээх айрлаж тэдэнд аль болох тус дэм болох гэж зvтгэдэгт байгаа юм болов уу гэж боддог. Миний нэрийг сонсохоор бухимддаг хvмvvс байвал би ихэд баярлана. Тэд жоохон ч гэсэн хичээвэл миний шавь нартай єрсєлдєгчид болж болохыг vгvйсгэхгvй. Би ийм ярианд огт эмзэглэхгvй. Харин их баярлаж байна. Тэртэй тэргvй миний тєгсгєсєн сургууль, баримт бичиг нь байгаа. Тэгж ярьж байгаа улсууд єєрсдийгєє их л доод тvвшний, боловсрол муутай хvмvvс гэдгээ харуулж байна л даа. Ерєєсєє косметик мэс засалч гэж мэргэжил байдаггvй гэж би дээр хэлсэн. Эрvv нvvрний анги дотроо олон салбарт хуваагдчихдаг. Тиймээс л ингэж ярьсан юм болов уу даа. Би шvд эмчилж чадахгvй. Харин тvvнтэй холбоотой мэс заслыг хэнээс ч илvv хийчих байх. Энэ бол огт єєр зvйл, нарийн мэргэшил. Зєвхєн нvдний давхраа хийчихээд косметик мэс засалч болчихдог юм биш л гэж хэлэх гэсэн юм. Жилд наад зах нь 60-70 ном англи, орос хэл дээж уншиж байж эдгээр нарийн мэс ажилбаруудыг хийх чадвартай болно. Тэгж ярьж байгаа хvмvvс ийм хэмжээний онолын мэдлэгийг олсон болов уу? 10-аад жилийн туршид долоо хоногт 2-3 удаа эмнэлэг дээр хагалгаа хийсэн євчтєнєє сахиж хонож байсан болов уу? Энэ мэтчилэн их зvйл бий дээ!

Оюун эмч надад хийсэн мэс ажилбаруудынхаа зарим зургийг vзvvлсэн юм. Зєвхєн кинон дээрээс харж болох тэдгээр аймаар дvрс, хvн гэж хэлэхэд бэрх болчихсон дvр тєрх. Энэ тухай би дvрсэлж хэлж чадахгvй ч Оюун эмч vнэхээр буянтай ажил хийдэг юм байна гэдгийгл хэлж чадна. Аваар, осол, тvлэгдэлт зэрэг янз бvрийн золгvй явдлаас болж хvний нvvр царай ямар аймаар болдог, тvvнийг мэс заслын аргаар хичнээн гоё болгодгийг би тэндээс л харсан. Би ємнє нь нvдэндээ давхраа хийлгэх сэн гэж боддог байлаа. Харин тэр vед надад ямар бодол тєрсєн гээч, миний нvдээ давхраатай болгох сон гэдэг эдгээрийн дэргэд ёстой илvv маяг юм байна гэж єєрийн эрхгvй бодсон шvv. Косметик мэс засал гэхээр давхраа хийлгэх, хамар єндєрлєх мэтхэнээр хязгаарлагддаг бодол маань ч єєрчлєгдсєн. Дашрамд хэлэхэд "Perfect" эмнэлэг єнгєрсєн найман сараас эхэлж сэтэрхий уруултай нярай хvvхдvvдэд ямар ч vнэ тєлбєргvй хагалгаа хийж эхэлсэн юм билээ. Єнгєрсєн хугацаанд 40 гаруй хvvхдэд ийм хагалгаа хийсэн бєгєєд "vvнийг манай эмнэлэгээр гоо сайхны хагалгаа хийлгэж байгаа хvмvvс ивээн тэтгэж байгаа явдал гэж ойлгох хэрэгтэй " гэж Н. Оюун эмч ярьж байна лээ. Цаашид ч энэ vйл ажиллагаа vргэлжлэх юм гэсэн шvv.


"ГЯЛБАА" сэтгvvлээс

 

 

Comments  

 
0 #48 oyukaa 2014-07-18 07:41
үнэхээр их хүндэлж явдаг миний шүтээн болсон эмч шүү. гадна үзэмж, мэдлэг чадвар, шулуун шударга зан, элдэв маяггүй эршүүд зан нь ерөөсөө л төгс гэдэг чинь л энэ хүн өөрөө юм шиг санагддаг. яаж энэ хүн шиг мундаг эмч болох вэ? би өөрийгөө сургуулиа төгсчихсөн юм чинь эмч гэж бодож байлаа. гэтэл би үнэхээр болоогүй байна сэтгэлээр ч унах шиг. залхуу тэнэг зангаа даваад оюун эмч шиг болохын төлөө, амьдралаа өөрчлөхийн төлөө зүтгэх болноо. үнэхээр их хайрлаж явдаг, өөрийгөө сайн бэлдэж байгаад оюун эмч дээр очвол шавиа болгож авдаг болов уу яадаг бол. би ч уг нь гоо сайхны мэдрэмж сайтай, гарын эвсэл ур сайтай, бас оюуны потенциал сайтай хүн л дээ. даанч залхуу тэнэг новш, зорилгогүй мал юм даа.
Quote
 
 
+1 #47 Сак 2014-02-20 14:31
перфект монголдоо байтугай зарим нэг рекламдаад байгааь монгол хүнтэй гэд байгаа со эмнэлгүүдээс чинь л дээр байх шүү.. перфект эмнэлэгт очиж зөвлөгөө авч үзсэн, гадуур реклам цацах шаардлагагүй л их үйлчлүүлэгчтэй юм блээ... тэгсэн энд солонгос яв гээд бичээд байгаа хүмүүс ичмээр юм, өөрсдөө бараг реклам хйигээд байгаа юм биш үү..
Quote
 
 
-1 #46 энхжин 2014-02-05 12:08
bi dawhraa hiilgeh gsen ymaa yaj holboo barih we
Quote
 
 
0 #45 uchka 2012-11-28 13:22
nadad tuslaach pls
Quote
 
 
0 #44 uchka 2012-11-28 13:19
hi bi aimaar tom honhor hamartai ene ni emegtei huniig muuhai haragduuldag zasuulah gesiima yahu
hariu zaawal unetei bolowu hed orchim boloh bol
Quote
 
 
-2 #43 Саран 2012-11-09 05:32
Солонгос явсан нь дээрээ.... нэгэнт гоо сайхнаараа оролдхоор шийдсэн бол үнэ мөнгө гэхээс илүү чанар чухал гэж бодож байна. Нэг болку газар очиж хамаг юмаараа тоглуулчаад насан туршдаа харамсах хэрэг гарах вий дээ... Оюун эмчийн хувьд монголдоо л ганц сайн эмч гэж сонссон гэхдээ л яаж ч бодсон соонгос дээр байхаа. Солонгосын Гранд гээд эмнэлэг байдын байнга монгол хүн байж байдаг.... Хэл нэвтрэхгүйн зовлон байхгүй амар юм байна лээ том ч эмнэлэг байсан. Со одууд их очдог юм байна лээ
Quote
 
 
0 #42 *45 2012-11-07 06:35
Оюун эмчтэй холбогдож зөвлөгөө авах боломж байгаа юу
Quote
 
 
0 #41 *16 2012-11-07 06:33
хэр их захиалгатай байдаг вэ нүүр өргөх мэс засал ямар үнэтэй вэ
Quote
 
 
-2 #40 44 2012-10-22 01:13
solongost hiilgesen ni deer gej zovloh bn da wonjin geed sain emneleg bdag yum tedniih mongol ajiltantai hel medehgui gej sanaa zoboh hereggui
Quote
 
 
+2 #39 33 2012-10-21 12:04
Ee ene emnelegt hereggui dee,shuud korea yavaa.bi naana chin hiilgeed dahin naana chin zasuulaad bur bolohgui bolood korea yavsan.1.65000 won bolj bna lee.
Quote
 

Add comment

Security code
Refresh

Санал асуулга

Танд хуулийн тусламж, зөвлөгөө хэрэгтэй юу?
 

Статистик

Гишүүд : 644
Мэдээлэл : 952
Мэдээллийг Үзсэн Тоо : 765049

Сүлжээнд

Манайд 12 зочид онлайн
Та шууд онлайнаар харилцах бол
/энд дар/
YIM: online_1933@yahoo.com

Хандалт